"Цэвэрч ховдчууд" аяныг үргэлжлүүлэхээр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Өнгөрсөн намар зарласан “Цэвэрч Ховдчууд” болзолт уралдааныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнөөр шийдлээ. Мөн аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажилд аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэдийг идэвх санаачлагатай оролцохыг уриалав.
Энэ үеэр ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилтын хүрээнд иргэдийг хоггүй орчинд амьдрах сэдлийг бий болгох, хог хаягдлын хор уршиг, эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг сурталчлан таниулахад ард иргэд, аж ахуй нэгж, байгууллагуудын идэвх оролцоог сайжруулах, нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор тус аяныг зохион байгуулж байгаа юм.

Аймгийн цаг үеийн нөхцөл байдал, байгууллагуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцох, уялдаа холбоогоо сайжруулах зорилгоор аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг сар бүрийн тогтсон өдрүүдэд зохион байгуулдаг. Энэ уламжлалын дагуу гуравдугаар сарын 15-ны өдөр аймгийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөлгөөнийг Нутгийн удирдлагын ордны хуралдааны их танхимд зохион байгуулах үеэр дээрх аяныг үргэлжлүүлэх талаар шийджээ.
Мөн зөвлөлгөөний хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажлын айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл хийв.
Мөн зөвлөлгөөний хүрээнд Монгол улсын Ерөнхий сайд Ховд аймагт ажлын айлчлал хийх гэж байгаатай холбогдуулан цаг үеийн ажлын талаар шуурхай мэдээлэл хийв.
А .Бямбасүрэн