Химийн зэвсгийг хориглох тухай конвенцийг зөрчсөн хэмээн Оросыг буруутгажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МОСКВА. /RT/. Их Британийн Солсбери хотод ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулсан хэргийг мөрдөн шалгахтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн шуурхай хуралдаан болжээ.
Хуралдааны үеэр Их Британиас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жонатан Аллен “Новичок” хэмээх мэдрэл саажуулах бодис боловсруулах хөтөлбөрөө зарлаагүй учир Орос улс химийн зэвсгийг хориглох тухай конвенцийг зөрчсөн” хэмээн мэдэгджээ. С.Скрипаль болон түүний охин Юлия нарыг хордуулахад энэ бодисыг ашигласан хэмээн Их Британийн эрх баригчид үзээд байгаа юм.
“Солсбери хотод болсон хэрэгтэй холбоотойгоор заасан хугацаанд Оросын зүгээс Т.Мэйд тайлбар өгөөгүй нь Оросын эрх баригчид мэдрэл саажуулах бодист тавих хяналтаа алдсан гэж үзэж болно гэсэн үг” хэмээн Ж.Аллен ярьсан байна.

Түүнчлэн тэрбээр үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд Их Британитай нэгдэхийг Химийн зэвсгийг хориглох байгууллагаас хүсжээ.
Э.Аянзаяа