Зээлийн давхцлыг арилгана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-14 23:20:50
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Сум хөгжүүлэх сангийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор Дархан-Уул аймгийн Монголбанкны ахлах хянан шалгагч С.Батмөнхтэй уулзаж ярилцлаа.
Сэлэнгэ аймгийн Хүнс, Хөдөө аж ахуйн газраас сум хөгжүүлэх сангийн зээлдэгчдийн зээлийн давхцалын мэдээллийг гаргаж Дархан-Уул аймаг дахь Монгол банкны салбарт хүргүүлсэн байна. Ингэхэд нийт  зээлдэгчдийн 37.2 хувь нь давхцсан зээлтэй гарчээ. Иймээс аймгийн ХХААГ-ын дарга Б.Мөнхтөр, Монгол банкны Дархан-Уул аймгийн ахлах хянан шалгагч С.Батмөнхтэй уулзан цаашид зээлийн давхцалыг арилгах, эргэн төлөлтийг сайжруулахын тулд хэрхэн хамтран ажиллах асуудлаар санал солилцсон аж. Энэхүү уулзалтаар зээлийн давхардлыг арилгахын тулд банкуудтай зээлийн түүхийн мэдээлэл солилцох, сумдад Монгол банктай хамтарсан ажлын хэсгээр ажиллах, цаашид сум болгоныг сум хөгжүүлэх сангийн санхүүгийн программтай болгох зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллахаар ярилцан шийдвэрт хүрчээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻