Жимсний мод тариалагчдад зориулсан цуврал сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ЗДТГ-ын ХАА-н тасгаас Канадын “Амин мод сэргэлт” Олон Улсын төлөөлөгчийн газартай хамтран тав дахь жилдээ жимс жимсгэний мод бутны чиглэлээр сургалт зохион байгуулж байна.
Өнөөдөр буюу 13-ны өдөр 2018 оны нээлтийн сургалтаа “Жимсний модны арчилгаа, таналт тайралтын арга“ сэдвээр Сүхбааатар сумын ЗДТГ-ын хурлын танхимд явууллаа. Сургалтанд найман багийн жимс жимсгэний мод тариалагч 50 иргэн хамрагдсан байна. Сургалтын дараагийн шат ирэх дөрөвдүгээр сард талбайн үзүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулсанаар үргэлжлэх юм.

Ч.Отгонцэцэг