Хүйтэрч цасан болон шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2018-03-13 21:38:25
Yesukheitumur Tumurbaatar
Төв /МОНЦАМЭ/. Маргааш Төв аймгийн зарим нутгаар, энэ сарын 19-нд ихэнх нутгаар бага зэргийн цас орж, цасан болон шороон шуурга шуурна гэж аймгийн УЦУОШГ-аас мэдээлэв.

Өнөөдрийн 20 цагаас маргаашийн 20 цагийн хооронд аймгийн нийт  нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим газраар ялимгүй хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр байна. Өдөртөө зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө томоохон голын хөндий дагуух нутгуудаар 13-18 хэмийн хүйтэн, өдөртөө 3-8 хэмийн  хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэмийн хүйтэн байна.

Зуунмод сум орчмоор үүлшиж, шөнөдөө ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10, өдөртөө түр зуур 12 м/с хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 хэмийн хүйтэн, өдөртөө 6-8 хэм байна.

Салхи 19-нд ихэнх нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Томоохон голын хөндий дагуух нутгуудаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэмийн хүйтэн байна. Бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэмийн хүйтэн байна. 16-наас нийт нутгаар дулаарах төлөвтэй байна гэж Төв аймгийн УЦУОШГ-ын синоптик инженер Б.Заяа хэллээ.

Т.Есүхэйтөмөр
相关新闻