Зургаан настай М.Ялгуун шатрын УАШ тэмцээнд түрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-03-13 17:26:29
Ховд /МОНЦАМЭ/ Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын нэрэмжит 2018 оны өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрсөн билээ. Энэхүү шатрын Улсын аварга шалгаруулах тэмцээнд зургаа хүртэлх насны охидын ангилалд Ховд аймгийн Алтай сумын “Төгсхүү” шатрын клубын тамирчин Мягмаржавын Ялгуун нь 9 өргөөс 8 хожин түрүүллээ.
Улсын аваргын алтан медалийг Ховд аймагтаа 17 жилийн дараа дахин авч ирж байгаа энэ ялалт нь шатрын спорт тус аймагт хөгжиж, тус спорт сонирхогчид залуужиж байгааг харуулж байгаа юм. Тамирчиндаа тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан дэлхийн аварга болохыг хүсэж Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ дахин түрүүлэх оролцож илүү их амжилт гаргахыг шатар сонирхогчид, түүний  үе тэнгийнхэн хүсэж байна. М.Ялгуун “Цодгор хүү 2017 “ тэмцээнд таван настайдаа  аймагтаа түрүүлж байсан юм.
 
                                                                                                                                                      А.Бямбасүрэн

相关新闻