Ахмадын хороонд зургаан төрлийн хөгжмийн зэмсэг бэлэглэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн удирдлагууд болон Өвөрхангай аймгаас УИХ-д сонгогдсон гишүүд хамтран Ахмадын хорооны дэргэдэх "Арвайн цуурай" хамтлагт зургаан төрлийн хөгжмийн зэмсэг бэлэглэлээ.
Өнгөрсөн жил буюу "Ахмадаа дэмжих жил"-ийн хүрээнд Ахмадын хорооноос авъяаслаг ахмадуудаа дэмжих зорилгоор “Арвайн цуурай” хамтлагийг үүсгэн байгуулж, нээлтийн тоглолтоо хийж байсан юм. Мөн сумдад урилгаар очиж, тоглолт хийн ахмадуудын сонорыг мялаадаг бөгөөд энэ сарын эхээр Эх орончдын өдөр “Баясах агшин-Дуун цэнгүүн” өдөрлөгийг зохион байгуулж, ахмадууд болон залуу үеийнхэнд ая дуу хуураар баярын мэндчилгээ өргөсөн юм. Цаашид ахмадаа баясгасан олон сайхан тоглолт хийх хүсэлтэй байгааг нь ийнхүү дэмжээд байна.

Б.Батчимэг