“Дэлхийн номын соёлыг Ховдод” лекцэд 1500 сурагч хамрагдав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Нийтийн номын сан "Бүтээлч Ховдчууд" ТББ-тай хамтран 12 жилийн 7 сургуулийн нийт 1500 гаруй сурагч, 300 төрийн албан хаагч, оюутан залууст "Дэлхийн номын соёлыг Ховдод" уриатай лекц уншлаа.
Сурагчид, оюутан залууст эрдэм мэдлэг оюуныг түгээх ажлыг тус аймгийн ЕБС-ийн захирал удирдлагууд дэмжиж ажилласан байна. Мөн өөрийн үнэтэй цаг завыг Ховдын ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан лектор Д.Бямбацогт цаашид дэлхийн номын соёлыг түгээх ажлаа үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байна. Учир нь цахим ертөнцөөс хэрэгцээтэй мэдээллээ авч чадахгүй, хүмүүс хооронд нүүр тулан аман яриагаар харилцах нь цөөрч, хэт их мэдээллийн урсгалд автан, элдэв сөрөг мэдээлэл өсвөр залуу үеийнхэнд буруу үлгэр дууриал үзүулж байгааг "Бүтээлч Ховдчууд" ТББ-ын залуучууд олж харсан байна.
Учир нь хүүхэд ,залуучууд гар утас, цахим ертөнцөөс иэдээлэл авч, нийгмийн хөгжлийг дагаж байгаа нь чухал боловч хоорондоо бие биетэйгээ уулзаж харилцан ярилцах, ном сэтгүүл унших, номтой нөхөрлөхгүй байгаа нь санаа зовоосон асуудлын нэг гэж тэд үзэж байна. Ном уншдаг залуучууд цөөрч байгааг ч энэ удаагийн лекцдээ зориуд дурьдлаа.

А.Бямбасүрэн