Төрийн албан хаагчдын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/УИХ, Монгол Улсын Засгийн газраас баталсан хууль тогтоомжууд төрийн албан хаагчаар дамжин хэрэгжиж, сурталчлагдаж ард иргэдэд хүрэх учиртай. Иймээс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтнүүд төрийн байгууллагын албан хаагчдад хууль, эрх зүй, архив, албан хэрэг хөтлөлтийн мэдлэг мэдээлэл өгөх ажлыг үе шаттай явуулж байна.
Тус хэлтсийнхэн аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 32 албан байгууллагуудын ажилтнуудад энэ оны 3 дугаар сарын 05-наас 28-ны өдрийг хүртэлх хугацаанд хууль, эрх зүйн сургалт мэдээлэл хийх юм. Одоогийн байдлаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ганболдын баталсан удирдамжийн дагуу Цагдаагийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс зэрэг байгууллагын 60 гаруй ажилтанд хууль сурталчилж байна.
Энэ арга хэмжээний хүрээнд Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Албан хэрэг хөтлөлт, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон оффшор бүсийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 2017 оны 236 дугаар тогтоол, Төрийн албан хаагчийн ёс зүй сэдвийн хүрээнд сургалт зохион байгуулаад байна.

А.Бямбасүрэн