Б.Дүгэржавыг аймгийн МАН-ын хорооны даргаар сонголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Өнгөрсөн амралтын өдөр эхэлсэн Ховд аймгийн МАН-ын 38-р бага хурал хоёр өдөр үргэлжилж өндөрлөлөө. Тус хурлаар 139 хүн аймгийн МАН-ын хорооны гишүүнээр сонгогдож, Хяналтын хороог 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулсан байна. Шинэчлэн байгуулагдсан аймгийн МАН-ын хорооны анхдугаар хурал аймгийн ХДТ-т үргэлжлэн хуралдсан юм. Тус хурлаас намын дарга, намын дэд дарга, Тэргүүлэгчдээ сонгов.
Хурлаар намын хорооны дарга, дэд дарга, тэргүүлэгчид сонгогдох учиртай. УИХ-ын гишүүн, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт Удирдах зөвлөлөөс өгсөн бодлого чиглэлийн дагуу намын даргад Б.Дүгэржавын нэр дэвшүүлж, дэмжихийг уриалсан бол Дарви сумын Засаг дарга Д.Түмэндэмбэрэл Булган сумын Засаг дарга Б.Амгаланбадрахын нэрийг, Н.Ганбат Т.Жаргалсайханы нэрийг тус тус дэвшүүлж дэмжихийг хүслээ. Намын эв нэгдлийг эрхэмлэх, намын бодлого шийдвэрийг хүндэтгэх үүднээс Т.Жаргалсайхан өөрийн хүсэлтээр нэрээ татлаа. Аймгийн МАН-ын хорооны даргад Б.Дүгэржав, Б.Амгаланбадрах нар өрсөлдөж нууц санал хураалт явуулав. Санал хураалтад аймгийн МАН-ын хорооны 138 гишүүн оролцсоноос 88 нь Б.Дүгэржавын төлөө, 48 нь Б.Амгаланбадрахын төлөө саналаа өгч Б.Дүгэржав МАН-ын даргаар сонгогдон тамга тэмдгээ гардан авлаа.
Тус хурлаас Ховд аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон Б.Дүгэржав 2012-2014 онд аймгийн Боловсролын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм..

А.Бямбасүрэн