Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн зам хальтиргаа ихтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн асфальтан А0402, А0403 зам дээр цас тогтож, хальтиргаа гулгаа үүссэн тул, жолооч, зорчигчид анхаарал болгоомжтой явахыг аймгийн Цагдаагийн газраас сэрэмжлүүлж байна.
Өнөөдөр үдээс өмнө Сэлэнгэ аймгийн нутгийн хойд хэсгээр их хэмжээний хойтон цас орсны улмаас Дархан-Сүхбаатар-Алтанбулаг чиглэлийн асфальтан А0402, А0403 зам дээр цас тогтож, хальтиргаа гулгаа үүссэн байна. Иймээс жолооч, зорчигчид та замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа шалгаж, замд яваа жолооч хурдаа тохируулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж явахыг Сэлэнгэ аймгийн Замын цагдаагийн тасгаас анхааруулж байна.

Ч.Отгонцэцэг