Багш, сурагчдад гал унтраах дадлага эзэмшүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-12 11:02:58
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Хаврын хуурайшилттай улирал ирж буй энэ цаг мөчид Сэлэнгэ аймгийн ОБГ-аас ЕБС-ийн багш, ажилчдад унтраагуураар гал унтраах дадлагыг эзэмшүүлэх сургалт явуулж эхэллээ.
Энэ удаа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар сургуулийн 26 багш, ажилтанд гамшиг  осол, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшиг осол гарсан үед шуурхай арга хэмжээ авч, хамтран ажиллах, “Байгууллагын галын аюулгүй байдал”, “Гал унтраагуурын ажиллах зарчим”, “Гамшиг, аюулт үзэгдлийн тухай ойлголт” сэдвүүдээр танхимын сургалтыг зохион байгуулжээ. Энэхүү сургалтыг аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Эрэн хайх, аврах ангиудын бүрэлдэхүүнээс явуулж байгаа юм. Тэд сургуулийн байранд гал түймэр гарсан үед ажилчдыг аврах ажиллагааг шуурхай явуулах, аюулгүй газарт байрлуулах, нэрвэгсдэд анхны тусламж үзүүлэх сургуулийг биечлэн харуулж, сургуулийн сурагч, ажилтан, албан хаагчдаар гал унтраагуур ашиглан гал унтраах дадлага сургуулийг хийлгэсэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻