Завханы Их-Уул сум шинэ эмнэлэгтэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-25 12:02:25

Завхан аймгийн Их-Уул сумд УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын санаачилгаар  өнгөрсөн зунаас эхэлсэн  10 ортой эмнэлгийн барилгыг ашиглалтад орууллаа.

Тус сумын хүн эмнэлэг сумынхаа 1645 өрхийн 6068 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Эмнэлэг нь 10 ортой. Найман эмч, дөрвөн сувилагчтай. Жилд 100 гаруй эх амарждаг аж. Хүн ам ихтэй учраас эмнэлгийн ачаалал ихтэй. Тиймээс өөрсдийн хүч бололцоондоо тулгуурлан 10x20 хэмжээтэй буюу 220 мкв талбайтай амбулаторийн барилга барьж ашиглалтад оруулжээ.

 Уг барилгын нийт өртөг нь 56.6 сая төгрөг болсон бөгөөд зардал төсвөө хэмнэхийн тулд эмч, сувилагч, галч, жолооч гээд бүгд барилгын ажилд оролцсоноос гадна нутгийн иргэд цөмөөрөө гар сэтгэл нийлэн ажиллажээ. Төсвөөс гарсан 56 сая төгрөгийн санхүүжилтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол дэмжин шийдвэрлүүлсэн байна. 

Б.Мягмарсүрэн

相关新闻