"Хуванцар хог хаягдлын аюул” улсын уралдаанд идэвхтэй оролцохыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн ЕБС-иудын 10-12 дугаар ангийн сурагчдыг “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул" сэдэвт математик загварчлалын улсын анхдугаар уралдаанд идэвхтэй оролцохыг аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.
"Үндэсний Статистикийн хороо зарласан уг уралдаанд идэвхтэй оролцохын зэрэгцээ хог хаягдлыг цэгцлэх, соёлтой орчин бүрдүүлэх талаар олон төрлийн санаачлага өрнүүлж ажиллах талаар Ховд аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Даваасамбуу сургуулиудын захирал, эрхлэгч нарт албан тоот хүргүүлжээ.

Уралдаан энэ сарын 5-наас дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжлэх ба уралдаанд ирүүлсэн бүтээлийг Үндэсний Статистикийн Хороонд хүргэх ажээ.
Уралдаан нийт 10 сая төгрөгийн шагналын сантай байх бөгөөд ЕБС-ийн 10-12 ангийн сурагчид үнэ төлбөргүй оролцох юм байна.
"Үндэсний Статистикийн хороо “Тогтвортой хөгжлийн зорилго-2030 ба хуванцар хог хаягдлын аюул" сэдэвт математик загварчлалын улсын анхдугаар уралдааныг МУИС-ийн Хэрэглээний математикийн танхимтай хамтран орон даяар зохион байгуулж байгаа юм. Математик загварчлалын хэлбэрээр зохиогдож байгаа энэхүү уралдаан ЕБС-ийн 10-12 дугаар ангийн сурагчдын дунд бодит амьдралд тулгамдаж буй хог хаягдлын асуудлыг Статистикийн мэдээлэлд тулгуурлан математик, статистикийн арга техникийг ашиглан судалгаа хийх, илтгэл бичих, дүн шинжилгээ хийх чадавхийг хөгжүүлэх зорилготой юм.

А.Бямбасүрэн