Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчиддаа дэмжлэг үзүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тайландын Вант улсад ирэх сарын 1-10-ны өдрүүдэд болох Ази тивийн аварга шалгаруулах Өсвөрийн шатарчдын тэмцээнд Сэлэнгэ аймгаа төлөөлөн оролцох баг тамирчдаа аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан, дэмжлэг үзүүллээ.
Тус тэмцээний 6 насны хөвгүүдийн ангилалд 2018 оны аймгийн өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, "Таван Хан" шатрын клубын тамирчин, 36-р цэцэрлэгийн Т.Түвшинтулга, Сайхан сумын тамирчин Б.Содбаатар.

8 насны охидын ангилалд Улсын тэргүүний 2-р сургуулийн 3б ангийн сурагч 2017 оны дэлхийн болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, "Таван Хан" шатрын клубын тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Д.Цэлмүүн.
10 насны хөвгүүдийн ангилалд Улсын тэргүүний 4-р сургуулийн 5а ангийн сурагч, 2017 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний шагналт, аймгийн өсвөрийн шатарчдын дөрвөн удаагийн аварга, "Таван Хан" шатрын клубын тамирчин Д.Чингүн.
16 насны охидын ангилалд 4-р сургуулийн 10в ангийн сурагч өсвөрийн шатарчдын мөнгө, хүрэл медальт, Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, 3 удаагийн хүрэл медальт, "Таван Хан" шатрын клубын тамирчин, дэлхийн шатрын холбооны дэд мастер Т.Номиндалай нар оролцохоор шалгараад байна.
Дээрх тамирчдын дасгалжуулагч багшаар дэлхийн шатрын холбооны дасгалжуулагч, спортын мастер, "Таван Хан" шатрын клубын багш Ө.Бат-Очир явах ажээ.

Ч.Отгонцэцэг