Хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-09 23:06:13
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын нэгний өдрийн байдлаар Монгол орны нийт газар нутгийн 42 хувь нь цастай ба дундаж зузаан нь 16 см, цасан дахь усны нөөц 11.3 шоо.км  байгаа ажээ.
Тодруулбал Сэлэнгэ, Орхон голуудын савын 70-75 хувь, цастай ба цасан дахь усны нөөц нь 0.96 шоо.км байгаа гэнэ. Харин Хараа, Ерөө голын савын 90 хувь цастай, цасны усны нөөц нь 0.40 шоо.км байгаа аж. Ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын саваар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул хаврын шар усны үерээс урьдчилан сэргийлэхийг аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻