Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчим мөсөн бүрхүүл харзтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-03-06 21:27:52
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж голуудын мөсний зузаан сийрэг байгаа тул голоор гарахдаа болгоомжтой байхыг Сэлэнгэ аймгийн УЦУОШГ-аас анхааруулж байна.
Уур амьсгалын өөрчлөлтөөс болж голуудын мөсний зузаан сийрэг тэр дундаа  Сэлэнгэ мөрөн Сүхбаатар сум орчим мөсөн бүрхүүл харзтай байгаа ажээ. Тодруулбал Сэлэнгэ аймгийн гол мөрний мөсний зузаан Сэлэнгэ мөрний мөсний зузаан Зүүнбүрэн сум орчмоор 100 см, Сүхбаатар сум орчмоор 55 см, Орхон голын мөсний зузаан Орхон сумаар 149 см, Сүхбаатар сумаар 81 см байгаа аж. Мөн Ерөө голын мөсний зузаан Ерөө сумаар 107 см, Дулаанхан сумаар 106 см, Хараа голын мөсний зузаан Баянгол сум орчмоор 121 см, Хүдэр голын мөсний зузаан Хүдэр сумаар 88 см байгаа бол Зэлтэр голын мөсний зузаан Түшиг сумаар 72 см байгаа ажээ. Энэ нь олон жилийн дундажтай харьцуулахад харьцангуй нимгэн байгааа юм байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻