Төслийн сургалт үр дүнгээ өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Зөгийн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон чанарын үзүүлэлтийг дээшлүүлэх, зөгийн аж ахуйн эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх төслийн сургалт үр дүнгээ өгчээ.
Япон улсын ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Зөгий аж ахуйг дэмжих, үр ашгийг нэмэгдүүлэх” төсөл нь 2015 оны 4 дүгээр сараас 2018 оны 3 сар хүртэл Сэлэнгэ аймагт хэрэгжиж байгаа бөгөөд төслийн хаалтын энэ удаагийн сургалтыг ХААИС, аймгийн ХХААГ-тай хамтран энэ сарын 1, 2-ны өдрүүдэд Сүхбаатар суманд зохион байгууллаа.
Гурван жилийн хугацаанд хэрэгжсэн энэхүү төслийн сургалтын үр дүнд Сэлэнгэ аймгийн зөгийчдийн бүлгүүд болон зөгийчид зөгийн аж ахуй эрхлэх шинэ технологийг эзэмшиж, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тохирсон зөгийн бал үйлдвэрлэх арга барилд суралцсан байна. Түүнчлэн технологийн заавар гаргах, голлох балт ургамлыг тогтоож, зөгийн аж ахуйн календарь боловсруулж сурахын зэрэгцээ орон нутагт зохицсон зөгийн аж ахуй эрхлэх технологийг тодорхойлох аргыг эзэмшиж авчээ. Мөн малын эмч, зөгий аж ахуй эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлж, хамтын хүчээр цэвэр зөгийн бол үйлдвэрлэх эхлэлийг тавьж чадсанаараа төслийн сургалт үр дүнгээ өгчээ. Энэ удаагийн сургалтанд сумдын Хөдөө аж ахуйн тасгийн малын эмч, мэргэжилтнүүд сумын хувийн мал эмнэлгийн эмч, зөгий аж ахуй эрхлэгч иргэн аж ахуйн нэгж нийт 320 гаруй хүмүүс оролцсон байна.

Ч.Отгонцэцэг