Өөрийгөө буудаж амиа хорлосон хэрэг гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийгмийн хэв журам багагүй зөрчилтэй байв. Аймгийн Цагдаагийн газраас мэдээлснээр гуравдугаар сарын 3-ны өдөр “Арвайхээр сумын 6 дугаар багийн нутагт хадан цохион дунд буу барьсан хүн такси барьж яваад ганцаараа явган үлдчихлээ” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгахад уг иргэн өөрийгөө буудсан байдалтай нас барсан байсныг шалгаж байна.
Мөн тус өдөр Арвайхээр сумын 7 дугаар багт иргэн Д өөрийнхөө гэрт нас барсан байна гэж мэдэгдснийг, Өвөрхангай аймгаас зүүн тийш 45 км зайд засмал замын хажууруу автомашин онхолдож, осол гаргасны улмаас бусдын биед гэмтэл учирсан байна гэж мэдэгдсэнийг тус тус материалжуулан шалгаж байгаа аж.
“Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гудамжинд архидан согтуурч байна” гэх мэдээлэл өнгөрсөн сарын байдлаар 3 удаа ирээд байгаа ба Зөрчлийн тухай хуулийн 5.1.2-т зааснаар 25 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлийг ногдуулаад байна.

Б.Батчимэг