Сэлэнгэ аймгийн нутгаар их хэмжээний цастай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн бүс нутгаар өнөөдөр их хэмжээний цас орж үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигч та бүхнийг анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулж байна.
Замын хөдөлгөөнд оролцогч жолооч, зорчигчдыг хурдаа тохируулж, гэрэл, гэрэлтүүлгээ асааж, замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч явган хүний гарц, гармаар гарах бага насны хүүхэд, сурагчдыг хараа хяналтгүй гадуур явуулахгүй байх, малчид гэр орноосоо хол явахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ч.Отгонцэцэг