"Тавантолгой" -н хувьцааны ханш 7.12 хувиар буурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-03-02 16:33:42
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 167,943 ширхэг хувьцаа арилжсанаас 17  компанийн хувьцааны ханш өсчээ.

Тодруулбал 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 хувьцаат компанийн ханш тогтвортой байв. Үүнээс "Хүннү Менежмент" HBZ+14.99 хувь, "Дархан Зочид Буудал" DZG+14.78 хувиар буюу  хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тавантолгой" TTL-7.12 хувь "Гутал" GTL-5.00 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 100 ширхэг үнэт цаасыг 10.4 сая төгрөгөөр арилжаалсан байна.

Ингэснээр "TOP 20" индекс 19615.58 нэгж болж 1.83 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,361,274,011,509 төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2  эндээс авна уу.
相关新闻