Төр, хувийн хэвшлийнхэн эрүүл мэндийн түншлэл хөгжүүлэх тухай зөвлөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын санаачлагаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний 2017 оны ололт, амжилт, тулгамдсан асуудлыг дүгнэж, 2018 онд эрүүл мэндийн засаглал, төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлох юм.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” сэдэвт салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөнийг энэ сарын 1-2-нд аймгийн Эрүүл Мэндийн Газрын сургалтын танхимд зохион байгуулж байна.
Уг зөвлөлгөөнд аймгийн Эрүүл Мэндийн Газар, БОЭТ, Зооноз өвчин судлалын төв, тус аймгийн 14 сумын Эрүүл Мэндийн Төв, сумдын Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын газар, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарын бүх шатны байгууллагын эмч, мэргэжилтэн, удирдах ажилтнуудаас бүрдсэн 100 гаруй хүн оролцов.
Зөвлөлгөөний нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн Бодлогын Хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж нар болон урилгаар Монгол Улсын гавъяат эмч Ж.Даваабал, С.Цэвээнсүрэн, П.Бямбаа, С.Даваахүү нар оролцлооов.
Зөвлөлгөөнд оролцож үг хэлсэн хүмүүс цаашид орон нутгийн төр захиргааны байгууллагаас эрүүл мэндийн асуудлыг хамтран шийдвэрлэх, иргэдийн санал хүсэлтэд тулгуурласан тусламж үйлчилгээг чанартай үзүүлэхийг чухалчилж, амжилт хүслээ.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын зөвлөлгөөн нүүр тулсан ярилцлагаар эхэлж сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн дарга, эрхлэгч эмч нар оролцсон юм. Зөвлөлгөөний хүрээнд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн өнөөгийн байдал, сүрьеэ өвчний эрт илрүүлэг, цаашид анхаарах асуудал, эх хүүхдийн эндэгдлийг бууруулах талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.
Зөвлөлгөөний онцлог нь аймгийн эрүүл мэндийн салбарын төр, хувийн хэвшлийн түншлэлийг хөгжүүлэх бодлогын дагуу “Эрүүл мэндийн даатгалыг-иргэн бүрт” сэдвээр онолын мэдээллийг сонсож, цаашид хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудлыг хэлэлцлээ. Энэ онд хийх ажлын арга замыг тодорхойлох бүлгийн ажлыг зохион байгуулж, нэгдсэн ойлголт, шийдвэрт хүрч чадлаа. Удирдах ажилтны зөвлөлгөөн цаашдын хамтын ажиллагаанд олон шинэ санаа, шийдвэрүүдийг олж мэдсэн ач холбогдолтой боллоо гэж эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд онцлов.

А.Бямбасүрэн