Малчид даатгуулагчийн лавлагааг архиваас авахаар болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Малчдын тэтгэвэрт гарах насыг урагшлуулсантай холбогдуулан "Малчин-даатгуулагчид өндөр насны тэтгэвэр тогтооход баримтлах заавар" гарсан. Үүнд малчин-даатгуулагчийн малчнаар ажиллаж байсан хугацааг тооцохдоо мал тооллогын жил бүрийн бүртгэл "А" данснаас архивын лавлагаа авч олгож байгаа аж.
Ховд аймгийн Статистикийн хэлтэст 1990-2013 он хүртэл мал тооллогын дүнг сумаас "А" дансны нэгтгэлээсээ гаргаж сумын дүнгээр мал тооллогын дүнг тушаадаг байсан бөгөөд "А" дансны нэгтгэл / өрх бүрийн гар картнаас малчдын нэрсээр гаргаж нэгтгэсэн нэгтгэл/ сумандаа үлддэг байсан.
Гэтэл 2013-2016 онуудад мал тооллогын цахим программтай болж малчин өрхийн нэрээр мал тооллогын дүн нэгтгэгдэн ирж, Монголбанкинд малчин өрхийн малын тооны мэдээлэл ҮСХ-ноос шууд дамжиж иргэд хурдан шуурхай зээл авах үйлчилгээ авдаг болсон.
2017 оны жилийн эцсийн мал тооллогоор малчдын мэдээллийн сантай болж малчин өрхөөр гардаг байсан мал тооллогын дүн малчдын нэрсээр энэ оноос эхэлж гардаг болсон байна.
Энэхүү лавлагаанд “А” дансны зөвхөн малчны овог нэр, ам бүлийн тоо, 16-аас дээш насны малчдын тоо бүхий эхний нүүрийг он бүрээр хувилж хавсаргадаг байх хэрэгтэй гэнэ.
Иймд малчид аймгийн Статистикийн хэлтэст ирж цаг заваа алдалгүй, шууд аймгийн ЗДТГ-ын Архивын тасгаар үйлчлүүлж лавлагаагаа авах боломжтой аж.

А.Бямбасүрэн