108 сум, 108 баг тамирчид оролцсон тэмцээнд Цагааннуурчууд хүч үзнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Олон Улсын эмэгтэйчүүдийн баярыг угтан энэ сарын 3-наас 6-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт Ухаа Спорт цогцолборт болох сонирхогчдын Улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд Цагааннуур сумын тамирчид аймгаа төлөөлөн оролцохоор болжээ.
Энэхүү 108 сум, 108 баг тамирчид 100 сая төгрөгийн төлөө өрсөлдөх “108 CUP” волейбол сонирхогчидын Улсын аварга шалгаруулах сум дундын тэмцээнд Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумаас эрэгтэй нэг, эмэгтэй нэг нийт 16 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцохоор замдаа гарлаа. Тэмцээнд оролцогчдыг Цагааннуур сумын ИТХ, ЗДТГ, “Атартрейд” ХХК, “Ургацын хишиг” ХХК, “Нарийн шүрэн” ХХК, “Бүтээлийн зам” ХХК-иуд ивээн тэтгэсэн байна. 108 сум, 108 баг тамирчид оролцсон эл тэмцээн монголын түүхэнд анх удаа болж буйгаараа онцлогтой ажээ.

Ч.Отгонцэцэг