УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгийн театрт автобус бэлэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-02-28 20:45:26

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Д.Мурат Баян-Өлгий аймгийн М.Хурманханы нэрэмжит Хөгжимт Драмын Театрт 36 хүний суудал бүхий "Паз" автобус бэлэглэв.

Автобусыг өнөөдөр театрын удирдлагад хүлээлгэж өглөө. Тэрээр хэлсэн үгэндээ: "Аймгийн ХДТ-ын хамт олон казах үндэстний соёл, урлагийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэхэд асар их хувь нэмэр оруулж ирснийг та бүхэн мэдэж байгаа. Өнөөдөр тус хамт олны цаашдын аялан тоглолт, уран бүтээлд тус дэм болох үүднээс энэхүү машины түлхүүрийг гардуулж байгаадаа баяртай байна" хэмээлээ.

Тус театр нь 24 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний найрал хөгжмийн оркестртэй аж. Хөдөө сумд болон хөрш зэргэлдээ аймгуудад аялан тоглолт хийхэд театрын эзэмшилд байдаг фургон машинд багтахгүй, унаа хөлслөхөөр хөрөнгө мөнгө их гардаг зэрэг олон асуудлууд тулгарч иржээ. Иймд  театрын дарга Б.Асылбек Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдэд унааны талаар хүсэт тавьсан байсан юм. 

Ө.Нурболат

相关新闻