Хуванцар савны ашиглалтын талаар мэдээлэл өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн МХГ-аас хуванцар аяганд халуун хоол хүнс идэж уух, халаахгүй байхыг анхаарууллаа.
Хуванцар сав нь халалтаас үүдэн химийн урвал явагддаг бөгөөд 52 төрлийн хорт хавдар үүсгэх шалтгаан болдог ажээ. Мөн хар тугалга, химийн бусад бодис нь хүний биед хуримтлагдаж, мэдрэлийн системийг хордуулан, эд эрхтэнг өвчлүүлэх эрсдэлтэй байдаг байна. Тиймээс "3", "6", "7" гэсэн тэмдэглэгээ кодтой, эсвэл огт тэмдэглэгээ, кодгүй, хүнсний зориулалтын бус хуванцар савыг хүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалтаар огт хэрэглэхгүй байхыг сануулж байна.
Мөн "2", "4" тэмдэглэгээ, кодтой хуванцар савыг хэрэглэхээ багасгахыг анхааруулсан бол "1", "5" дугаартай хуванцар савыг хүнсний зориулалтаар ашиглахад ямар ч аюулгүй гэдгийг мэдээллээ.

Ч.Отгонцэцэг