Шайбтай хоккейн өсвөр үеийн улсын аваргаар Бугант тосгоны баг тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Moнголын шайбтай хоккейн өсвөр үеийн бага насны Улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд болж өндөрлөлөө.
Сэлэнгэ, Улаанбаатар, Дархан-уул, Орхон аймгуудаас нийт таван баг тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьжээ. Ингээд Moнголын шайбтай хоккейн өсвөр үеийн бага насны Улсын аваргаар Сэлэнгэ аймгийн Бугант баг шалгарч удаах байранд Шарын голын “Золбоот тамирчид” баг, Эрдэнэтийн “Хангарьд” баг тус тус шалгарчээ. Мөн тэмцээний шилдэг довтлогчоор Шарын голын “Золбоот тамирчид” багийн Б.Ишхишиг, шилдэг хамгаалагчаар Эрдэнэтийн “Хангарьд” багийн Б.Билгүүн, шилдэг хаалгачаар Шарын голын “Золбоот тамирчид” багийн хаалгач Н.Дэлгэрмөрөн, шилдэгийн шилдэг тамирчнаар Сэлэнгэ Бугантын Э.Амартөр нар шалгарсан байна

Ч.Отгонцэцэг