“Үлэмжийн орчлонд тэнгэр шиг бай” наадамд залуу яруу найрагч Б.Бадарч түрүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. О.Дашбалбар агсаны мэндэлсэний 61 насны ойд зориулан зохион байгуулсан “Үлэмжийн орчлонд тэнгэр шиг бай” яруу найргийн наадам амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Улаанбаатар хотын 30 гаруй яруу найрагч оролцсоноос Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын залуу яруу найрагч Б.Бадарч тэргүүн байрыг эзэллээ.
Дэд байрыг Улаанбаатар хотоос оролцогч, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, яруу найрагч Ч.Эрдэнэбаатар, гутгаар байрыг Улаанбаатар хотоос оролцогч яруу найрагч Э.Гантулга, тусгай байрыг мөн Улаанбаатар хотоос оролцогч, яруу найрагч Н.Минжинсайхан, Эрдэнэцагаан сумаас оролцогч яруу найрагч С.Амартайван нар эзэлсэн юм.
Яруу найргийн наадмын шүүгчээр яруу найрагч Р.Эмүжин, Б.Батсайхан, Б.Төгсжаргал, О.Дашбалбар сангийн тэргүүн Д.Гангабаатар, “Өдрийн сонин”-ы Улс төр, гадаад мэдээний албаны дарга Д.Мөнгөндалай нар ажилласан юм. Наадмын зохион байгуулалт сайн, үнэхээр сайхан арга хэмжээ боллоо гэдгийг оролцогчид төдийгүй шүүгчид хэлж байлаа.
“Бидний зорьж төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд үнэхээр олны сэтгэлд хүрсэн сайхан ажил болж чадлаа. Улаанбаатар хотоос зорин ирсэн хүмүүсийн хувьд сэтгэл өндөр буцна гэдэг бол будний хувьд хамгийн том шагнал байлаа. Сүхбаатар нутгаас төрөн гарсан, алдар цуутай утга зохиолын хүмүүсийг алдаршуулах ажлыг бид шат дараатайгаар хийх болно. Энэ удаагийн арга хэмжээ бол энэ ажлын эхлэл гэж ойлгож болно” хэмээн аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий хэллээ.
Ингээд уншигч та бүхэнд яруу найргийн наадмын тэргүүн байрын шүлгийг хүргэж байна.
Б.Бадарч “Өвгөдөө бодоход”
Цасны ширхэг өвсний толгойг үнсэхэд уйтгарладаг
Загас агаарт дурлаж цүлхийтэл үсрэхэд бахархдаг
Шувууд уулс, тэнгэр хоёрын зайг мэднэ гэж итгэдэг
Шаргал бодлоон хөвөрдөж шүлэг бичдэг үр чинь, өвгөдөө бодлоо
Цаг хугацааны эргэлтэнд эцгийн санчиганд буурал суухыг
Цармын жигүүртэн надад дастал би бодлоо, гэвч олоогүй
Цагаан эргийн зээр цахилаад одтол
Цамцны товч уйдаж, өөрөө унатал би бодлоо, бас л олоогүй
Харин
Борооны дуслууд дээлийнх нь товч шиг бөнжигнөдөг
Бодлын өнгөнд өөрөө мянган дүрээр оршдог
Хөсөг тэрэг нүүдлийн тэргүүнд нь ухаан зангиддаг
Хөдөөгийнх нь салхи жаварласан ч агшин бүрийг нь хайрладаг
Хүдэр чийрэг залуу өвгөдөө харлаа
Засагт ханы талаар харцаа шувуу шиг нисгэдэг
Загаст мөрний толио шиг нүд нь түүх өөртөө багтаадаг
Замба тивийн цээжинд завилж суусан өвгөд минь
Зангүй бодлынхоо аашинд тэр түүхийг нь олоод
Замын уртын ямрыг нь уншаад л суучихмаар бодол төрлөө
Өвсний бие шаргал цээжиндээ анхны цас шингээхэд гунидаг
Өвгөдийн сүүдэр бүлээн гэж нартай нуугадаж тоглодог билээ би.
Өд сөдөөн бутарган Монголын төлөө унасан, өвгөн бүргэд ээ
Өдөн бийр бэхэнд шумбахад Өөдөсхөн хүү нь таныг бодлоо

Т.Одончимэг