Аймгийн дарга Орхонтуул суманд буцалтгүй тусламжаар өвс олголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-27 11:04:27
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Орхонтуул суманд аймгийн нөөцөөс тусламжийн өвс олголоо.
Орхонтуул сумын хувьд тахиа жил цас ихтэйн улмаас малчин, мал бүхий иргэд өвлийг зутруухан давж нохой жилтэйгээ золгоод байгаа юм. Иймээс удахгүй мал төллөх цаг ойртож, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа тул аймгийн Засаг дарга Ш.Оргил аймгийн нөөцөөс малчин, мал бүхий иргэдэд зориулан 4000 ш боодол өвсийг буцалтгүй тусламжаар олгоод байна.
Тус сум нь нийслэл Улаанбаатар хотоос 332  км, аймгийн төв Сүхбаатар сумаас 229 км зайд алслагдан байрладаг. 3672 хүн амтай, 1008 өрхтэй, 400-гаад малчин буюу мал бүхий өрхтэй ажээ.
Ч.Отгонцэцэг
相关新闻