Жил бүр нэг багийн нэг өрхөд тусламж үзүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ИТХ-аас төлөөлөгчдийн нийгмийн хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх "Сайн үйлсийн хөтөлбөр"-ийг батлан гаргажээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд жил бүр нэг багийн нэг өрхөд тусламж дэмжлэг үзүүлж байгаар тусгажээ.
Ингээд эл хөтөлбөрийн эхний шатыг Рашаант тосгоны иргэн О.Бүрэнбаярын гэр бүлд зориулахаар шийдвэрлэсэн байна. Түүний хүү О.Баяр-Эрдэний эмчилгээнд буюу хөлний портез захиалан хийлгэх зардлыг бүрэн дааж нэг сая төгрөгийн бэлэн мөнгөний тусламжийг төлөөлөгчдийн өөрсдийн хувийн зардлаар санхүүжүүлэн олгожээ. Энэхүү хөтөлбөрийг анх 2014 онд батлан гаргаж, гурван жилийн хугацаанд гурван багийн гурван өрхөд тусламж дэмжлэг үзүүлж байсан аж. Энэхүү хөтөлбөрийг энэ удаагийн хурал бүрэн эрхийн хугацаандаа дахин сунгаж хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ч.Отгонцэцэг