Морин аяллынхан зорьсон газартаа хүрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-23 20:15:56
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хэсэг залуус нэгдэн тус аймгийн Баруунбүрэн сумын нутагт орших “Амарбаясгалант” хийд хүртэл морин аялал зохион байгуулжээ.
Өвөг дээдсээс уламжилж ирсэн түүхэн дурсгалт, нэг ч хадаас ороогүй уран дарханы гарын ураар бүтсэн энэхүү хийд хэлмэгдлийн хар шуурганаас ганцаараа үлдэж хоцорсон гэдгээрээ онцлогтой.
Амарбаясгалант хийд хүртэл Цагааннуур сумаас 300-аад км зайтай аж. Цагааннуур сумын морь сонирхогч 20 залуу 20 морь, дөрвөн хөтөлгөө морьтой нийт 24 морьтой аялалд гарчээ. Тэд хоёр өдрийн турш аялж, замдаа хээр хоноглон өнөөдөр зорьсон газартаа хүрсэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻