Сэлэнгэ аймгийн Засаг дарга Түшиг суманд ажиллалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил Түшиг суманд өнөөдөр ажиллалаа. Тэрээр тус сумын цэцэрлэг, сургуулийн дотуур байр зэрэг төр төсвийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, ард иргэдтэй уулзалт зохион байгууллаа.
Мөн энэ үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн брэнд ажил болсон “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэг, сумын эрүүл мэндийн мэдээллийн цахим санг бүрдүүлэх цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийсэн юм. Аймгийн дарга иргэдтэй уулзсан уулзалтынхаа эхэнд цаашид барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчидээ боломжтой бүхий л хэлбэрээр дэмжих бодлогыг барин ажиллаж байгаагаа онцоллоо. Иргэдээс Сүхбаатар, Зүүнбүрэн, Цагааннуур, Түшиг чиглэлийн дөрвөн сумыг холбосон авто замын асуудал, газар өмчлөл, элэгний В вирусыг үнэ төлбөргүй болгож болох эсэх, спорт заалтай болох, сумын ЗДТГ-ын байр муудсан, ”Жорлонгоо шинэчлэе” төслийн багийг ажиллуулж болох уу зэрэг сумандаа өгөөжтэй ажил болох асуулт асууж тухай бүр нь хариултаа авлаа. Уулзалтын төгсгөлд аймгийн Засаг дарга Ш.Оргил Түшиг сумын Эрүүл мэндийн төвд суурин болон зөөврийн эхо аппарат өгөхөө амласан юм. Аймгийн Засаг даргыг зарим агентлагийн дарга нар болон хэвлэл мэдээллийнхан дагалдан явлаа.

Ч.Отгонцэцэг