Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-02-23 19:20:06
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд салхи шуургагүй тогтуун байхыг аймгийн УЦУОША-наас мэдээллээ.
Энэ сарын 25-наас 03-р сарын 1-нийг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн нутгаар 26-нд ихэнх сумдын нутгаар ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/сек. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав газраар 23-28 градус, өдөртөө 9-14 градус хүйтэн, бусад сумдын нутгаар  шөнөдөө 18-23 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.
Ч.Отгонцэцэг
相关新闻