Умард Солонгост аль болох хурдан айлчлах бодолтой байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /Yonhap/. Умард Солонгост аль болох хурдан айлчлах бодолтой байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мэдэгджээ.
Бан Ги Мүн айлчлалынхаа өдрийг товлох талаар Умард Солонгосын эрх баригчидтай хэлэлцэж байгаа тухайгаа АНУ-ын Нью-Йорк хотод сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, Умардад айлчлах тухай шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа аж. Тэрбээр энэ онд багтаан тус улсад айлчлах боломжтой эсэхэд тайлбар өгөхөөс татгалзсан байна.
Бан Ги Мүн 11 дүгээр сарын 23-нд Пхеньянд айлчилж, дөрвөн өдрийг өнгөрүүлнэ гэж Умард Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг урьд нь мэдээлсэн билээ.
Д.Жаргал