Ханбогд сумын сургууль боловсон бие засах газартай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын дунд сургууль боловсон бие засах газартай боллоо.
Тус сумын сургуулийн сурагчдын эрүүл орчинд суралцах эрхийг дээдэлсэн томоохон бүтээн байгуулалтыг ийнхүү хийж албан ёсоор хүлээлгэн өглөө. Уг сургууль нь өнөөдрийг хүртэл гаднаа бие засах газартай байсан бөгөөд өвлийн хүйтэнд хүүхдүүд даарах, ханиад томуу хүрэх, халдварт өвчин гарах зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарсаар ирсэн юм. Иймээс "Говийн оюу хөгжлийг дэмжих сан" болон SSM компанийн 80 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр боловсон бие засах газрыг барьж байгуулсан байна. Энэхүү ажлыг "Говийн өгөөж" ХХК гүйцэтгэн хүүхэд багачуудынхаа ая тухтай сурах орчин бүрдүүллээ.
Боловсон бие засах газар нь бага дунд гэсэн 2 байранд эрэгтэй, эмэгтэй тустаа баригдсан бөгөөд сургуулиас гарахгүйгээр хүзүүвчээр холбож өгсөнөөрөө даваа талтай болсон юм.

Д.Мишигсүрэн