2480 ахмад настнуудад ахмадын хишиг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2480 ахмад настнуудад ахмадын хишиг олголоо гэж тус аймгийн ХХҮГ-аас мэдээллээ.
Засгийн Газрын 2017 оны 31 дүгээр тогтоолоор Ахмад настны Нийгмийн хамгааллын тухай хуулийн 6,4-д заасан ахмад настанд Насны хишгийг жилд 2 удаа олгохоор шийдвэрлэсний дагуу дээрх ахмадуудад насны хишиг олголоо. Дээрх ахмадуудыг насны байдлаар ангилвал 65-69 насны 757 ахмад настан, 70-79 настай 1091 ахмад настан, 80-89 настай 546 ахмад настан болон 90-ээс дээш настай 86 ахмад настан байгаа ажээ.
Өмнөговь аймгийн 2016-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Бид хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд ахмад, дунд залуу үеийн залгамж халааг бэхжүүлэх зорилгоор жил бүр зохион байгуулдаг юм.
Энэхүү ажлын хүрээнд харъяалах байгууллага, аж ахуй нэгжгүй болсон Даланзадгад суманд амьдардаг 300 ахмадуудад ХХҮГ-аас хүндэтгэл үзүүлсэн байна.

Д.Мишигсүрэн