"Жишиг өрх цэвэр орчин" аяны шилдгүүдийг шалгарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Жишиг өрх цэвэр орчин" аяны шилдгүүдийг шалгарууллаа.
Тус аймгийн Засаг даргын "Бид хамтдаа" үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих" хөтөлбөрийн хүрээнд дээрх аяныг зохион байгуулсан юм. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн уг аянаар заавал хөгжих 300 өрхийг хамруулан тэднийг хөгжүүлэхэд өрх, байгууллага, сумдын ЗДТГ-ыг татан оролцуулсан байна. Энэхүү аянд 10 сумын ЗДТГазар, 16 аж ахуй нэгж байгууллага нэгдэж, заавал хөгжих өрхүүдийг хуваариалн авч хөгжүүлэн хамтран ажилласан байна. Аяны дүн гарахад А.Түвшинбаяр захиралтай Политехникийн коллежийн хамт олон тэргүүн байр эзэлсэн бол Даланзадгад сумын "Өвөр цагаан толгой" ХХК дэд байрт, Цогт-Овоо сумын "Говийн нарны илч" ОНӨАТҮГ гуравдугаар байрт тус тус шалгарчээ.
Аянд оролцсон байгууллагууд ихэнх нь бэлэн бараа материалаар өрхүүдэд дэмжлэг үзүүлсэн байсан нь аяны зорилгоос зөрсөн талаар мэрэгжлийн хүн хэлж байна. Тухайн аяны гол зорилго нь өрхүүдийг хөгжүүлэх буюу сургалтанд хамруулах, ажилд зуучлах зэргээр аяны дараа өөрсдийнхөө амьжиргааг авч явах мэдлэг, боломжийг олгоход чиглэж байсан юм.
Политехникийн коллежийн хувьд хуриарлан авсан өрхүүдийнхээ нэгэнд нь орон сууц барьж өгсөн бол Цогт-Овоо сумынхан тухайн өрхүүдийнхээ хүмүүсийг сургалтанд хамруулж, хийж сурсан бүтээгдэхүүнийг нь худалдан борлуулж, орлогоор нь өрхийн хэрэглээгээ авах зэргээр хөгжүүлжсэн байна.
Д.Мишигсүрэн