Тахиа жилийн шилдгүүдэд шагнал гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/ Улиран одож буй “Алтан унжлагат” хэмээх тахиа жилд ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Сайншанд сумын байгууллага, хувь хүмүүсийг сумын ЗДТГ-аас хоёрдугаар сарын 12-нд хүлээн авч шагналыг нь гардууллаа.
Тэргүүний хамт олноор Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын хамт олон шалгарсан бол тэргүүний ажилтнаар III дугаар сургуулийн багш Очирпүрэвийн Ундармаа, Сайншанд сумын есдүгээр цэцэрлэгийн багш Чимиддоржийн Бадамдэжид, “Тохижилт-Сайншанд” хот тохижилтын газрын жолооч Банзрагчийн Пүрэвдорж нар тодорсон юм.
Харин тэргүүний тариаланчаар зургадугаар багийн иргэн Дамбадаржаагийн Мөнхжаргал,сайн тэмээчнээр тавдугаар багийн иргэн Пүрэвнасангийн Алтансүх, сайн малчнаар нэгдүгээр багийн иргэн Баатарын Бадамгарав, Мараахайн Мөнхбаяр, хоёрдугаар багийн иргэн Батбаярын Мөнхсүх, гуравдугаар багийн иргэн Болоожийн Оргой, Дашзэвэгийн Доржготов,Пунцагийн Дашням, дөрөвдүгээр багийн иргэн Ганболдын Алтантуяа шалгарав. Сумын алдарт уяачаар гуравдугаар багийн иргэн Хоролын Ломбо, гаравдугаар багийн иргэн Төмөрсүхийн Алтанбат нар шалгарсан.
Эдгээр хүмүүс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/, сумын Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа” үйл ажиллагааны хөтөлбөр /2016-2020/-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд салбартаа тэргүүлэн амжилт гаргасан байна.

Х.Эрдэнэбулган