Пёнчаны Цагаан олимпийн анхны аваргаар Швед улсын цаначин эмэгтэй Шарлотт Калла тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-02-10 16:59:02

 

 

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Өнөөдөр “Пёнчан - 2018” өвлийн XXIII олимпийн наадмын анх алтан медалийн эзнээр эмэгтэй гүйлтийн цаначдын 7,5+7,5 скелетоны төрөлд Швед улсын тамирчин Шарлотт Калла  тодорлоо.

Тэрбээр тус төрөлд олимпийн гурав дахь алтан медалийг хүртэж байгаа аж. Олимпийн анхны мөнгөн медалийг Норвегийн тамирчин Марит Бъёрген хүртсэн бол Финланд улсын цаначин Криста Прямекоски хүрэл медалийн эзэн болов. 

Пёнчаны олимпийн энэ төрөлд 23 орны 62 тамирчин уралдсан бөгөөд 60 тамирчин барианд орсон юм.

 

Д.Өлзий

相关新闻