Цагааннуурын ЭМТ-д зөөврийн эхо аппарат өгөхөөр боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил, аймгийн үр тарианы дийлэнх хувийг үйлдвэрлэн ард иргэдээ гурилтай, талхтай байлгах үүргээ нэр төртэй биелүүлж яваа газар тариалангийн үйлдвэрлэлийн сум Цагааннуурт ажиллалаа.
Тэрээр Цагааннуур сумын өвөлжилтийн байдалтай танилцан, ард иргэдтэй уулзалт зохион байгуулж, “Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлгийн цогц үзлэг оношлогоо”-ны нээлтийг тус суманд хийсэн юм. Аймгийн дарга уулзалтын эхэнд аймгаас цаашид барьж ажиллах бодлого чиглэлээ танилцуулж, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, тэр дундаа бага талбайд төмс, хүнсний ногоо тариалан амьдралаа залгуулж яваа үйлдвэрлэгчидээ аль боломжтой хэлбэрээр дэмжин ажиллана гэдгээ хэллээ.
Засаг дарга иргэдтэй хийсэн уулзалтын үеэрээ ахуйн ослын улмаас орон байргүй болсон 3-р багийн иргэн Д.Ойнбаярт таван ханатай, шалтай өргөө цагаан гэрийг, УЗХ-оос олгосон ахуйн эд зүйлсийн хамт гардуулан өглөө. Мөн тус сумын Эрүүл мэндийн төвд зөөврийн эхо аппарат өгөхөөр боллоо. Мөн монголын уламжлалт сар шинийн баяр угтаж, 80-ээс дээш настай өндөр настан Г.Долгоржав, С.Сосорбарам, Б.Жамъяндагва нарт гарын бэлгээ гардуулан өгсөн юм.
Аймгийн Засаг даргыг тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ч.Жаргалсайхан болон зарим агентлагийн дарга нар хэвлэл мэдээлийнхэн дагалдан явлаа.

Ч.Отгонцэцэг