Эрдэнэтийн хүүхдүүд Улаанбаатар хотод урлагийн тоглолт сонирхуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНХүүхдийн Дуу бүжгийн Эрдэнэт чуулга энэ сарын 19 нд Улаанбаатар хотод 130 хүний бүрэлдэхүүнтэйгээр тайлан тоглолт хийнэ. Энэ нь Монгол Улсад Хүүхдийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойд зориулж байгаа юм.
Орхон аймаг нь Монголд анх удаа Хүүхдийн чуулга байгуулсан бөгөөд өнгөрсөн хавар Эрдэнэтчүүдэд зориулсан томоохон тоглолт хийсэн. Харин энэ удаа ардын язгуур урлагийн чиглэлээр тоглолтоо зохион байгуулна гэж чуулганы найруулагч ,МУСТА Д.Отгонбаатар хэллээ. 
Мөн энэ сарын 17 нд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс Эрдэнэт хотод  хүүхдийн байгууллага байгуулагдсаны 40 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулна. 
Орхон аймаг Б.Оюун-Эрдэнэ
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                     
                    
注释