Хуучин байрыг засварлаж шинэ цэцэрлэг барих ажлыг Японы тусламжаар гүйцэтгэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Масато Такаока Сэлэнгэ аймагт ажиллалаа. Энэ үеэр Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс” хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд “Сүхбаатар сумын Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн өргөтгөлийн байрны их засвар”-ын гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
Буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Сүхбаатар сумын наймдугаар багт байрлах орон сууцны хуучин байрыг засварлаж шинэ цэцэрлэг байгуулах бөгөөд тус цэцэрлэгийн байрны засварыг Монголын “Сити Люкс” ХХК хийх ажээ.
Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд УИХ-ын гишүүн Н.Оюундарь, аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа, ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, ТЗУХ-ийн дарга Б.Болорзул, аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, Сүхбаатар сумын Засаг дарга Т.Гантулга, Сүхбаатар сумын Улсын тэргүүний гуравдугаар цэцэрлэгийн эрхлэгч П.Амарсанаа, “Сити Люкс” ХХК-ийн захирал Н.Харцага нарын хүмүүс байлцлаа.
Элчин сайд Масато Такаока их засвар хийх цэцэрлэгийн байрыг өөрийн биеэр очиж үзсэний дээр Жайкагийн сайн дурын ажилтан Миазаки Фүи, Яамада Ацүши нарын ажиллаж байгаа Сүхбаатар сумын Улсын тэргүүний нэгдүгээр сургууль, Аймгийн Нэгдсэн эмнэлгээр орж сайн дурын ажилтнуудаа хэрхэн ажиллаж байгаатай танилцсан юм. Мөн Монгол-ОХУ-ын хилийн бүс, Алтанбулаг сумын ариун цэврийн байгууламжтай танилцаж, Аймгийн Нэгдсэн музейн үзмэрийг үзэж сонирхон, тус суманд байрлах Япон цэргийн дурсгалын газарт очиж хүндэтгэл үзүүллээ.
Элчин сайдыг Сэлэнэг аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Ш.Оргил хүлээн авч уулзан аймаг орон нутаг болоод Япон улс, Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны ололт амжилтын талаар танилцууллаа.
Сэлэнгэ аймаг Япон Улстай олон талт төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаагийн нэг нь “Өвсний үндэс” хөтөлбөр юм. 1995 оноос хойш “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэнд, боловсрол, дэд бүтцийн салбарт нийт 1.7 сая долларын 23 төслийг хамтран хэрэгжүүлжээ. Мөн Сэлэнгэ аймаг Япон Улсын Шизоука мужтай хөдөө аж ахуй тэр дундаа газар тариалангийн салбарт хамтран ажиллаж Япон технологиор гурвалжин будаа тариалсан нь амжилттай ургаж, өндөр ургац хураан авсан юм.

Ч.Отгонцэцэг