Өсвөрийн даамчдын аймгийн аварга шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-02-05 18:48:57
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Даамын холбоо хамтран өсвөрийн даамчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг хоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тэмцээн 64, 100 буудлын төрлөөр  болж, таван насны ангилалд 146 хүүхэд оролцон оюуны хүч чадлаа сорьсон юм. Шалгарсан хүүхдүүд 3 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдох Улсын аварга шалгаруулах тэмцээний эрхийг авчээ.
Тэмцээний шагналыг аймгийн Даамын холбооны тэргүүн Т.Гончигдорж, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ж.Энх-Амар нар гардуулан өглөө.
Б.Батчимэг
相关新闻