Анги даасан багшийн цалингийн нэмэгдлийг 20-50 хувьд хүргэх санал гаргав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт хоёр өдөр үргэлжилсэн “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар уулзалтаар, ерөнхий боловсролын сургуулийн захирлыг мэргэжлийн зөвлөх зэрэгтэй байх шаардлагыг нэмж оруулах, анги дааж ажилласан багшийн цалингийн нэмэгдлийг 20-50 хувьд хүргэх зэрэг санал гарлаа.
Тодруулбал, зөвлөлгөөний хоёр дахь өдөр болсон "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл", "Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл", "Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл", "Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл" гэсэн дөрвөн салбар хуралдааны үеэр олон санал гарч үүний заримыг нь зөвлөмжид тусгалаа. Салбар хуралдаанд тус бүрт 60 гаруй багш оролцож саналаа хэлсэн юм.
Үүнд, "Ерөнхий боловсролын эрх зүйн шинэчлэл" салбар хуралдаанаас гарсан зөвлөмжид удирдах ажилтны томилгоог улс төрөөс хараат бус болгох, тодорхой нэр хаяггүй гомдол, мэдээллийг үндэслэн багш нарт хариуцлага тооцдог байдлыг зогсоох зэрэг асуудлыг тусгасан байна.
"Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл” салбар хуралдаанаас, хөдөө сумдад ажиллаж буй нэг багш ахлах ангид дөрвөн өөр хичээл заах тохиолдол байна. Иймд хөрвөх чадвартай багш бэлтгэхэд анхаарах, тусгай хэрэгцээт боловсролыг гоц авьяастай болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хоёр ангилах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сурах бичиг боловсруулах гэсэн санал гарлаа.
Харин "Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл" салбар хуралдаанаас, Засгийн газрын 2007 оны 354–р тогтоолоор ажлын ачаалал, ур чадвар ялгаатай орон тоог нэг ангилалд оруулсныг эргэн харах, бага ангийн багшийн норм цагийг багасгах, багш нарыг 50 наснаас өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гаргадаг болгох зэрэг санал гарчээ.
"Хүүхдийн хөгжил, хамгаалал, хүмүүжил, төлөвшлийн бодлогын чиглэл" салбар хуралдаанаас, нийгмийн ажилтны орон тоог нэмэгдүүлэх, сургуулиудад мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан сургалтын хөтөлбөртэй болох, эрүүл мэндийн хичээлийг мэргэжлийн багш нараар заалгах гэсэн санал гарлаа. Эдгээр саналыг нэгтгэж БСШУЯ бодлого, хөтөлбөртөө тусгах, шийдвэр гаргагчдад танилцуулж ажил хэрэг болгоно гэснээр дээрх зөвлөлгөөн өндөрлөлөө.

Б.Оюун-Эрдэнэ