“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гадаад дансыг хааж, битүүмжлээгүй гэж мэдэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн гадаад дансыг хааж, битүүмжилсэн зүйл огт байхгүй гэдгийг тус үйлдвэрийн Олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэрийг хааж, битүүмжилсэн зүйл огт байхгүй. "Эрдэнэт үйлдвэр" ХХК нь 2017 онд олборлосон хүдэр дэх зэсийн агуулга компанийн 40 жилийн түүхэн дэх хамгийн бага түвшинд буюу 0.495 хувь байхад, зэсийн металл авалтыг түүхийн хамгийн өндөр түвшинд буюу 89.28 хувьд хүргэж чадсан бөгөөд үйлдвэрлэлийн бүх үзүүлэлтийг 101.7-152.1 хувиар биелүүлэн, улс, орон нутгийн төсөвт 580 тэрбум төгрөг төвлөрүүлж, 318 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа.
Компани 2018 оны нэгдүгээр сарын хөрс хуулалт, хүдэр олборлолт, хүдэр боловсруулалт, баяжмалын экспорт зэрэг үйлдвэрлэлийн төлөвлөгөөг 100,5-109,8 хувиар биелүүлж, баялаг бүтээх хэм үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэн, улс, орон нутгийн төсөвт 62,6 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, шинэ оныхоо гарааг амжилттай эхлүүлэн ажиллаж байна.
“Жаст групп” ХХК нь 2009-2012 онд "Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийг барьцаалан АйСиБиСи Стандарт банк ПЛС-аас зээл авсан гэх асуудлаар үүссэн маргаан 2013 оноос Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотын Олон улсын Арбитрт хянагдаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус шүүхийн болон шүүхийн шийдвэрийг давж заалдах ажиллагаа бүрэн дуусаагүй, тодорхой үе шаттайгаар үргэлжилж байгаа болно.
"Эрдэнэт үйлдвэр" ХХК-ийн зүгээс уг маргаантай холбоотой асуудлыг үйлдвэрт хохирол багатайгаар шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байна” хэмээн ОНХА-аас мэдэгдлээ.

Б.Оюун-Эрдэнэ