"Хөх Ган" компанийн хувьцаа хамгийн өндөр хувиар өсөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-02-01 17:16:43
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Хөрөнгийн бирж өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 148 959 ширхэг хувьцаа арилжсанаас 8 компанийн хувьцааны ханш өсчээ. 

12  компанийн хувьцааны ханш буурсан бол хоёр хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Хөх Ган" HGN+15.00 хувь болон "Мерекс" MRX+4.27 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" JLT-8.45 хувь болон "Жинст-Увс" JIV-7.28 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Ингэснээр "MSE ALL" индекс 1,181.76 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,5 их наяд төгрөг боллоо. Дэлгэрэнгүй мэдээллийг http://mse.mn/mn/trade_today/2 энд дарж үзнэ үү.
相关新闻