Монгол цэргийн музейн үзмэрүүдийг орон нутгийн иргэдэд сонирхуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол цэргийн музей, аймгийн Угсаатны зүйн музей хамтран дэглэсэн “Түүх өгүүлсэн он жилүүд” үзэсгэлэн Жаахан шарга театрт гарч байна. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсэний 125 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа тус үзэсгэлэнд нийт 120 гаруй нэр төрлийн үзмэр дэлгэжээ.
Монгол цэргийн музей өөрийн үзмэрээ Сүхбаатар аймгийн иргэдэд дэлгэн танилцуулж байгаа нь анхны тохиолдол юм. Тэр ч утгаараа их жанжин Д.Сүхбаатартай холбоотой ховор сонин содон эд өлгийн зүйл, ном бичгийн лавлагаа материал, хөрөг болон гэрэл зургуудыг авчирчээ.
Энэ талаар Монгол цэргийн музейн захирал, хурандаа З.Баярмагнай хэлэхдээ “Их жанжны мэндэлсэн өдөр гэдэг манай цэргийн хүрээний хамт олны хувьд томоохон баяруудын нэг байдаг. Энэ жил тусгайлан жанжныхаа нутгийнхантай хамтран орон нутагт нь ийм үзэсгэлэн дэлгэн танилцуулж байгаадаа их баяртай байна. Иргэд маань ч их сайхан хүлээн авч байна. Үзэсгэлэнгийн тухайд бүтэн өдөр үргэлжлэх бөгөөд манай музейн тайлбарлагч өөрийн биеэр үзмэрүүдээ нэг бүрчлэн иргэдэд тайлбарлан танилцуулж байгаагаараа онцлог. Нөгөө талаар аймгийн музей тусгай жанжны нэрэмжит танхим байгуулсаныг их сайшаан хүлээж авч байгаа. Тиймээс бид цаашид байнгын хамтын ажиллагаатай байх болно” гэсэн юм.

Т.Одончимэг