Сэлэнгийн нутгаар ойрын өдрүүдэд салхи шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нутгаар ойрын өдрүүдэд салхи шуургатай байхыг аймгийн УЦУОША-наас мэдээлж байна.
2018 оны 01-р сарын 30-наас 02-р сарын 03-ныг хүртэлх 5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр 31-нд ихэнх сумдын нутгаар ялимгүй цас орно. Салхи баруунаас 4-9 м/сек. Шөнөдөө Хараа, Ерөө, Орхон, Туул голын хөндийгөөр 28-33 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн, бусад сумдын нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 2-ноос бүх сумдын нутгаар хүйтний эрч суларна.

Ч.Отгонцэцэг