Энэ онд ИТХ болон тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-01-28 16:38:05
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-аар 2018 онд хэлэлцүүлэх асуудлыг баталлаа. Энэ онд нийтдээ 110 гаруй асуудлыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ.
Тодруулбал ирэх гуравдугаар сард аймгийн ИТХ-ын ээлжит хуралдааныг хуралдуулж, “Бичил уурхайн зориулалтаар ашиглах газрыг тусгай хэрэгцээнд авах тухай”, “Аймгийн Хүндэтгэлийн өдөр”-ийн тухай, “2017 оны орон нутгийн давсан орлого хуваарилах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм. ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг шинэчилж, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дэд хөтөлбөрүүдийг шинээр батална. Иргэдийн оролцоог хангах чиглэлээр зургаан хэлэлцүүлгийг, сургалт сурталчилгааны чиглэлээр дөрвөн уулзалт-үйл ажиллагааг, хяналт шалгалтын чиглэлээр долоон арга хэмжээг тус тус төлөвлөөд байна.
Төлөвлөгөөг батлахдаа ИТХ-ын төлөөлөгчид, аймгийн хэлтэс, агентлагиуд, сумдын ИТХ, ЗДТГ, намын бүлгүүдээс санал авчээ.
Б.Батчимэг
相关新闻