Ухаалаг утасны тусламжтайгаар хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Ухаалаг утсанд суулгасан апплейкэшний тусламжтайгаар эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах боломж бүхий төслийг аймагтаа хэрэгжүүлэх ажлыг аймгийн Засаг дарга дэмжлээ.
“Цахлай” хэмээх энэхүү төсөл нь Улаанбаатар хотын дүүргүүдэд хэрэгжиж нэлээд үр дүнгээ өгч байгаа гэнэ. Иймээс хүн амын төвлөрөл ихтэй, төв суурин газруудад хэрэгжүүлэхийг зорьж аймгуудаас хамгийн түрүүнд Сэлэнгэ аймгийг зорьсон тухайгаа төслийн багийнхан хэллээ.
“Айзарзоне” ХХК-иас хэрэгжүүлж буй “Цахлай” төслийн менежер Б.Бадрах, төслийн харилцагч хариуцсан менежер М.Чанцал болон Сэлэнгэ аймгийн БСУГ-ын дарга Ч.Жаргалсайхан, аймгийн ГБХЗХГ-ын дарга П.Оюун нарыг аймгийн Засаг дарга хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, аймгийн БСУГ, аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, “Айзарзоне” ХХК-ийн “Цахлай” төсөл гэсэн таван байгууллага хамтран нэгдмэл зорилгын хүрээнд нэг төслийг хамтдаа хэрэгжүүлэх гэрээг байгууллаа. Аймгийн даргын зүгээс уг төсөл нь хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хэзээ сургуулиа тарж, хаана явааг нь эцэг эхчүүд утсаараа дамжуулан хянаж байх давуу талыг бий болгож байгаа учраас дэмжин ажиллахаар болсон гэдгээ хэллээ. Уг “Цахлай” төслийн Сэлэнгэ аймаг дахь менежер нь аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт байрлан ажиллах ажээ.

Ч.Отгонцэцэг